Агт араа авах
Агт араа нь насанд хүрсэн хүний байнгын шүднээс хамгийн сүүлд шүдэлдэг шүд бөгөөд монголчуудын хэлдэгээр 25-ны агт араа гэж нэрлэдэг. Агт араа нь хэвийн болон хэвийн бус ургалттай байх бөгөөд хэвийн ургалттай үед ямар ч зовиургүй, хэвийн бус ургалттай үед дараах зовиурууд илэрнэ . Үүнд:
1. Хоол зажлах, идэх үед зовиурлах
2. Хацар болон буйл хавдах
3. Ам ангайлт хязгаарлагдах
4. Агт араа орчмын буйл үрэвсэж улайх зэрэг шинж тэмдэг илэрэх ба эдгээр шинж тэмдэг илэрсэн үед яаралтай шүдний эмнэлэгт хандаарай.