Захирлын мэндчилгээ
“Бабуно” ХХК-тай 9 жилийн турш хамт байсан эрхэм хүндэт хэрэглэгч, дотоод гадаадын хамтрагч, ажилтан, эрүүл мэндийн салбарынхан та бүхний амар амгаланг айлтгаж, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөн мэндчилж байна.
Бид байгуулагдсан цагаасаа эхлэн ард иргэдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд идэвхитэй оролцож, хэрэглэгчийн хэрэгцээ, хүслийг чин зорилгоо болгон чанартай түүхий эд, дэлхийд шалгарсан технологи, хүнлэг үйлчилгээ, тав тухтай орчныг санал болгон ажилласаар ирсэн билээ.
Үүний тулд дэвшилтэд технологи, үйлчилгээний арвин их туршлагатай Япон улсын шүдний салбарт ажиллаж буй эмнэлэг, компаниудтай хамтран шинэ үйлчилгээг нэвтрүүлэн Монголын шүдний салбарыг дэлхийн хөгжилтэй зэрэгцүүлэх алсын хараа тавин ажиллаж байна. Уг алсын хараанд хүрэх бидний эхний алхам болох Герман улсын Sirona компанийн Cerec төхөөрөмжийн CAD/CAM технологийг хэрэглэгчиддээ хүргээд өдгөө 2 жилийн хугацаанд олон үйлчлүүлэгчийн таашаалыг хүртэж байгаа ололт амжилттай.
Үүнээс гадна бид шүдний эмнэлгийн цогц үйлчилгээг үзүүлж чадах “Мирай Дентал” шүдний эмнэлгийг 2018 онд байгуулан амны хөндийн үйлчилгээг нэг дороос хүргэх болсондоо туйлын баяртай байна.
“Мирай Дентал” шүдний эмнэлгийн хамт олон нь хэрэглэгч, түншүүдийн хамтаар Монгол улсын эрүүл мэндийн салбарыг манлайлан хөгжүүлж, нийт ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд шинэ боломжуудыг нээж өгөх их үйлсэд тогтмол шамдсаар байна.
Бидэнтэй үргэлж хамт байгаа та бүхэндээ гүнээ талархаж итгэл найдварыг тань өндөрт өргөж явахыг тулд хичээх болно гэдгийг үүгээр илэрхийлье.
Бидний бахархал болсон баг, хамт олон
Манай эмнэлэг нь амны хөндийн эрүүл мэндийг сахиулан хамгаалах их үйлсэд шамдан орохдоо салбарынхаа шилдэг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлж, дэлхийн жишигт хүргэх мэдлэг туршлагыг олгосоор ирсэн билээ. Бид 2016 оноос Япон улсын шүдний салбарт ажиллаж буй судлаач, эмч, техникийн мэргэжилтнүүдийг улирал бүр ирүүлэн өөрсдийн эмч нарт мэргэшүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг нь манай эмнэлгийн бас нэг онцлог гэж хэлж болно
Г.Хонгорзул
АУ доктор, хүүхдийн их эмч

Ч.Сарангуа
Их эмч

А.Нандин-Учрал
Сувилагч

С.Серикгуль
Сувилагч

П.Алтанчимэг
Үйлчилгээний ахлах, дотоод хяналтын ажилтан

Ц.Мөнхбаатар
Мэс засал, согог заслын ахлах их эмчМэргэшсэн байдал
- Нүүр амны мэс заслын резидэнт, АШУҮИС, НАСС
- Нүүр амны согог заслын резидент, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв
- Нүүр амны их эмч, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Нүүр ам судлалын сургууль
Нэмэлт сургалтууд
- Course of N-Finders N-Lifting, Seoul, Korea
- Training for Essential Ultra dent Products, Mongolia
- Cerec, CAD CAM technology, Japan