card
CAD CAM төхөөрөмжийн тухай

CAD CAM төхөөрөмжийн тухай

Манай Mirai Dental Clinic нь хамгийн хялбар бөгөөд шинэлэг аргаар өөрийн эрүүл мэнд, гоо сайханд хөрөнгө оруулалт хийх боломжийг бий болсон.

2017 оноос эхлүүлэн нүүр ам, шүдний салбарын хөгжил дэвшил бүхий бүтээгдэхүүн үйлчилгээгээр хүн бүрт хүрч ажиллахаар Герман улсын “Sirona” компанийн CEREC тоног төхөөрөмжийн CAD CAM (computer aided Design, computer aided manufacturing) технологийг нэвтрүүлэн хэрэгчлэгчдэд хүрч эхэллээ. 

CAD CAM технологиор авагддаггүй хиймэл шүд буюу бүрээс, зоомол, шигтгэмэл, гүүрэлсэн болон хэсгийн шүдэлбэрийг хийж үйлчилж байна.

Технологийн үйл явц

CAD CAM технологи нь зураг дарах үе, загвар гаргах үе, шүд үйлдвэрлэх үе гэх 3 шатлалаар шүдэлбэрийг хийдэг.

Зураг дарах үе

Шүдийг зорж хэлбэрт оруулсны дараа амны хөндийн зөөврийн камераар шүдний хэвийг авах үйлдэл юм. Дараа нь тухайн хэвийг хөрвүүлж шүдний 3D зургийг гаргаж авна.

Загвар гаргах үе шат

Тухайн шүдэнд хийх шүдэлбэрийн дизайн зохиомжийг компьютер графикийн тусламжтайгаар дүрслэх ажиллагаа юм.

Шүд үйлдвэрлэх үе шат

Зохиомжилсон тухайн шүдэлбэрийг дизайн гаргасан компьютерээс төхөөрөмжрүү “зорох” комманд өгснөөр шүд бэлэн бий болж наахад бэлэн болно.

Харилцагчын сэтгэгдэл

Ц.Мөнхбаатар

Энэхүү технологи нь бидний урьд өмнө нь хийж заншсан олон өдрийн ажлыг 10 минутанд багтаан, автоматжуулж байгаагаараа онцлог давуу талтай юм. CAD CAM технологи нь цаг хугацааг хэмнэсэн, чанартай үйлчилгээ гэдгээрээ хэдийн ялгарч, өөрийн хийлгэх шүдний хэвийг компьютерын тусламжтайгаар босгох, бэлэн болсон тухайн загвараа хамгийн чанартай аргаар суулгуулах гэдгээрээ шинэлэг байгаа юм.

Ц.Мөнхбаатар Мэс засал, согог заслын ахлах их эмч

Лабораторт захиалга өгөх

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу бид таньтай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү