Хүний нөөцийн зорилт
Байгууллагын хөгжлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц байгууллагын иж бүрэн чадавхитай боловсон хүчээр хангах, ажиллагсадыг тогтворжуулах, сэтгэлтэй ажиллагсадыг төлөвшүүлэх.
- Тогтвортой ажлын байр
- Хүний нөөцийн тогтвортой байдал
- Гадаад мэргэжилтний урт хугацааны сургалт
- Мэргэжлийн өсөлт хөгжил
Байгууллагын ажиллагсадыг урт удаан хугацаанд тогтвортой ажлын байраар хангах бодлого барьдаг ба ажиллагсадтай 3, 5 жилийн урт хугацааны гэрээ байгуулан ажилладаг. Мөн олон улсын жишигт нийцсэн боловсон хүчинтэй болохын тулд гадаадын сургагч багш нарын удирдлаган доор урт хугацааны сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.